Бага бизнес

2013-10-09

Этүүгэн

Сүхрагчаагийн Нямзагд -ШУА-ийн жинэхэнэ гишүүн академич,гавъяат багш, шинэжлэх  ухааны доктор, профессор , Этүүгэн дээд сургуулийн захирал

1996 онд Нямзагд багшийг Зах зээлийн коллежийн захирлаар томилжээ. Анх томилолт аваад ирэхэд нь хэцүүхэн уур амьсгал хүлээж авчээ. Сургууль нь санхүүгийн хүндрэлд  орчихсон багш ажилчид нь ажил хаячихсан, сургуулийн хашаандаа майхан , асар бариад баахан үймсэн хамт олны  дунд орж явчихжээ. Яаралтай эрс шинэтгэлийн арга хэмжээ авах шаардлагатай болов. Юунаас эхлэх вэ ? гэдэг асуудал хашир улс төрч, эрдэмтэний  толгойг шаналгаж байсан нь мэдээж.  Ингээд сургуулиа юуны өмнө тэнхимийн зохион байгуулалтанд шилжүүлж ,  Ж. Октябрь, Б. Норжваанчиг, С.Будням,  Бат зэрэг нэртэй эрдэмтэн профессорууд болон  П.Лхагвасүрэн, Энхтүвшин, Эрдэнэбат, Цэвэрбал, Хорлоо  зэрэг шинэ залуучуудаар цус  сэлбэж,  Г.Цэвээндорж, Б.Зоригт, М.Алгаа, Ч.Онгоодой,  Б. Сүрэнхорлоо зэрэг ахмад туршлагатай боловсон хүчнийг түшиж бусад хуучин ажиллаж байсан бүрэлдэхүүнээс нэг нэг ч хүнийг  халж солилгүй дэмжиж ажиллаж эхэлжээ. .  Сургуулиа эдийн засгийн хувьд бэхжүүлэх талаар хэд хэдэн дорвитой арна хэмжээ авсны дотор сургуулийн бэлтгэн гаргадаг ... зэрэг мэргэжлийн нэр төрлийг эрс шинэчлэж хуучин мэргэжлүүдийг өөрчлөн менежмент,  маркетингийн чиглэлийн мэргэжлүүдийг түлхүү бэлтгэн гаргахаар өөрчлөн зохион байгуулав.  Зах зээлийн коллежийг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль болгон статусийг өндөрт өргөв. Энэ бүх цхгц арга хэмжээнүүдийн үр дүнд 2000 он гэхэд ХҮДС  нь боловсролын салбарын өрсөлдөгч сургуулиудын нэг болж санхүүгийн хувьд эрс сайжирч  ирэв. "Сарны. танго" бүжгийн хамтлаг, "" сагсан бөмбөгийн  баг  зэрэг урлаг спортын баг, хамтлагуудын амжилт сургуулийн хамт олныг бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх болов.
P1010044

P1010050



. Найздаа илгээх! . Уншсан: 164 удаа

Миний тухай

Бага бизнес эрхлээд амжилт олж байгаа зарим таньдаг хүмүүсийн хэрхэн амжилт олсон талаар үзсэн харснаа тэмдэглэхээр шийдэв. Мөн тэдний хэрхэн алдсан оносон талаар өөрийн үзэл бодлоо тэмдэглэхээр энэхүү блогийг хөтлөж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. zutgel
. шведийн дурсамж
. бизнес эрхлэх зөвлөлгөө
. УБ хотын ЖДҮ-ийг дэмжих төв
. ЗГ, УИХ, Ерөнхийөгчийн сайт

Найзууд

Тоолуур

Миний блогийн 6763 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 6 » Нийт: 7
Өмнөх | Дараагийн