|
2013-10-09
Оргил
"Даян" ХХК-ийн захирал залуу бизнесмен Оргил ( Эрдэнэт хот) Энэ цаг үед хэн хөдлөж зөв ажиллаж чяадсан нь хөл дээрээ амархан босч аз жаргалтай амьдарч болдогийн тод жишээ нь миний дүү Пүрэв-Ойдовын Жаргалсайханы том хүү Оргил юм. Оргил цэргээс халагдаж ирээд нагац эгч Отгоны хашаанаас 2 банз сугалан түүгээрээ цонх гарган жижиг наймаа хийж эхэлжээ. . өөрөөр хэлбэл ТҮЦ гэхүү дээ. Тэгтэл хөөрхөн орлого олоод боломжийн ажиллаад ирсэн байна. Яг энэ үеэр тэдний гудамжны үзүүрийн төв гудам руугаа харсан хашааны эзэн хашаагаа зарахаар нь үнэ тохиролцоод авчээ. Энэ хашааг ёстой л яаж ийж байгаад авсан байдаг юм. Цэргийн алба хашаад ирсэн шижгэр залуу удалгүй авгай авч хоёул амьдрахын төлөө оюун ухаанаа уралдуулан ажиллаж эхэлжээ. Уг хашаандаа жижиг хувийн байшин барьж түүндээ дэлгүүр ажиллуулж эхлэв. Энэ үе нь МАН төр барьж байсан, бас өрсөлдөгч АН 2-ын хооронд ширүүн өрсөлдөөн явагдаж байсан үе. Тэр үед нийтээрээ ядуу зүдүү амьдарч яаж энэ байдлаас гарах вэ гэдэг бүх хүний толгойны өвчин болж байсан цагт жаахан л санаачлага гаргасан хүмүүсийг ёстой дэмжиж байсан үе таарав. Түүний эхнэр нь Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуульийг нягтлан бодохын мэргэжлээр төгссөн тул бас нэг давуу тал нь болов. Дэлгүүр ажиллуулахад эхлээд нэг их зөвшөөрөл ч гэсэнгүй . Энэ цаг үед Эрдэнэт хотод худалдаа ид цэцэглэн хөгжиж том том компаниуд өөрсдийн бараагаа хүргэж өгдөг болж эхлэв. Дэлгүүр нь тэр хавьдаа өрсөлдөгч ихтэй байсан тул заавал давуу тал бий болгох шаардлагатай болов. Тэхээр нь жижиг дэлгүүрээ супермаркетын зарчимаар ажиллуулахаар тэр 2 шийдэж хүмүүс өөрсдөө бараагаа сонгодог, өөрсдөө шууд бараагаа сонгож аваад тооцоогоо хийдэг журамд шилжсэн нь үр дүнгээ өгч эхлэв. Гэтэл орлого нэмэгдээд ирэхээр тэднийг помпани байгуулж татварыг орлогын хэмжээгээр төлөхийг хотын татварын албанаас шаардах болов. Ингээд "Даян ХХК"-г байгуулав. Гэтэл үйл ажиллагаа өргөжихийн хирээр дэлгүүрээ томосгох шаардлага бий болов. Ах дүү нарын дэм туслалцаатайгаар 2 давхар байшин барьж үйл ажиллагаагаа өргөтгөв. Зарим өрөө , тасалгаагаа түрээслэж , "Цагаан-Уул 1" гэж Нэрийдэв. мөн дахин 2 объект худалдан авч "Цагаан-Уул 2", "Цагаан-Уул 3" дэлгүүрүүдээ байгуулав. Ингээд "Эрдэнэт" уулынхаа зүүн өмнөд хэсэгт газар авч амралт, сувилалын бааз байгуулахаар зорин ажиллаж байна. Саяхан уулзахад хурдан удамын морьдтой болчихсон байна лээ. Ташрамд лурьдахад нэг дэлгүүрээ худалдан хотын төвд 2 өрөө байр авч нөгөө дэлгүүрээ дүү охин Энхтуяадаа худалдав. Төлбөрийг нь цувуулан авахаар тохирчээ.
|
| .
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 56 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|