Бага бизнес

2013-10-15

Наймааны ухаан

Зах зээлийн ороо бусгаа үед бүгд л чадах чадахгүй панз наймаа ялангуяа ганзагын наймаа хийж эхлэв.  Бусдаас хоцрохгүй би ч гэсэн Эрээн-Улаанбаатар-ын хооронд нилээд хэдэн удаа ганзагын наймаа хийж байтал миний найзын компани бас л энэ замаар мөнгө босгохоор шийдэж хүмүүсээ Эрээн  руу явуулсан байв. Барааны хэмжээ нь  ганзагын наймаа хийхэд  хэт их байсан тул 2-3 хувааж вагоны купе худалдаж аван Москва хүртэл зөөх юм болов. Намайг нэг группэд нь яв гэж найзууд маань тушаах гуйхын завсарт үүрэг өгөв.  Үүрэг өгөх ч гэж дээ. Эхнэр бид хоёр тэдэнтэй  Эрээн яваад хамт буцаж ирж байсан юм.  Гэтэл биднийг ахлаж явсан найзын компанийн ерөнхий няглан бодогч  нь манай эхнэрийг чи бараагаа борлуулж бай  , харин  чи бидэнтэй шууд цаашаа Москва яв. Ийм бараатай, хамт олны хөрөнгө мөнгийг авч явахад найдвартай хүн хүч хэрэгтэй байна. гэдэг юм байна. Би ч дотроо жаахан дурамжхан байсан авч   үгүй гэх аргагүй нөхөцөл байдалтай тулгарсан тул  тул хамт явлаа.  Ганзагын наймаачдын адал явдал юу билээ тэр болгонтой тааралдсаар Москва орсон сон. Гэхдээ замд тохиолдсон хүн бүрт санаа авмаар нэг үйл явдал тохиолдсон юм. Би энэ тухай хүмүүст хүргэмээр санагдаад байдаг  ч тэр бүр боломж тааралгүй өдий хүрлээ.  Анх Улаантараас вагон хөдлөхөд 2-3 настай болов уу гэмээ хүүхдээ дагуулсан нэг залуу: - Бид хоёр москвад сурч байгаа ээж дээрээ очих гэж яваа юмаа гээд хамт вагонд суусан юм. Манай вагон Сүхбаатар - Наушкын  хил, гаалийн шалгалтыг давж цааш шуудрах замдаа орлоо. Хүмүүс дуу шуу орж хоорондоо танилцан . зарим нь зарах бараагаа дэлгэн замын буудлууд дээр түр зогсох хооронд бас ч амжаад хөөрхөн борлуулалт хийгээд авна.  Нөгөө хүүхэд дагуулсан залуу анх вагонд суухдаа ямар ч ачаа, бараагүй  их л хөнгөн суусан тул надад анзаарагдсан юм. Бүх хүн хирдээ их ачаа, бараатай түүнийгээ багтааж шингээх гэж бас хирдээ зовж байхад тэр залуу л хүүхэдтэй тоглоод атаархмаар байсан тул анзаарагдсан хэрэг л дээ.  Нөгөө залуу маань  вагон түр зогсон хооронд хүүхдээ бидэнд үлдээгээд хүмүүсийн зарж байгаа бараанаас үнэ тохиролцон авч гарч зарсаар  Москвад буулаа.  ачаа  бараатайгаа ноололдон унаа тэрэг энэ тэр гээд муниганаж байх үед  нөгөө залуу:- За ах дүү нараа баяртай ! сайн яваарай гээд ямар ч ачаа, бараагүй  хүүхдээ дагуулсаар яваад өгөхөд нь би атаархаж билээ. Хэрэгийн учир нь энэ залуу ингэж явахдаа 1,5 сая рубль-ийн цэвэр ашиг унагаж хэнд ч хохиролгүй   "цэвэр" ажиллаад л бууж байгаа юм даа. Хүний арга, ухаан гэж.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 276 удаа

Сэтгэгдлүүд

2014-02-18 -

Бичсэн: Зочин
Хариу хэлээрэй их сонирхолтой байна. Миний фэйсбүүк Batbayar byambadorj шүү. Заавал мэдмээр байна. Хүний бараа зарж өгөөд дундаас нь юм унагаж байгаа юм уу.
. Шууд холбоос

2014-02-18 -

Бичсэн: Зочин
Яаж вэ
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Бага бизнес эрхлээд амжилт олж байгаа зарим таньдаг хүмүүсийн хэрхэн амжилт олсон талаар үзсэн харснаа тэмдэглэхээр шийдэв. Мөн тэдний хэрхэн алдсан оносон талаар өөрийн үзэл бодлоо тэмдэглэхээр энэхүү блогийг хөтлөж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. zutgel
. шведийн дурсамж
. бизнес эрхлэх зөвлөлгөө
. УБ хотын ЖДҮ-ийг дэмжих төв
. ЗГ, УИХ, Ерөнхийөгчийн сайт

Найзууд

Тоолуур

Миний блогийн 6763 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 4 » Нийт: 7
Өмнөх | Дараагийн