Бага бизнес

2014-01-24

Сандал

 Эхнэр бид 2 10 -аад  жил "Нарантуул" зах дээр ганзагын наймаа хийсэн юм. Ингэж байх зуураа олон л зүйлийг ажигладаг байлаа. Энэ захын гол хавьд зүүн хойт хаалганаас чигээрээ яваад байхад  жижиг модон сандал зардаг нэг эмэгтэй байдаг байлаа. Энэ сандал нь монгол гэрт амьдардаг хүмүүст хэрэглэхэд их тохиромжтой. Зах дээр түүнээс өөр ийм сандал хийж зардаг газар одоо ч байхгүй байх. Түүний наймаа их энгийн. Модон сандлыг олноор нь үйлдвэрлээд хямдхан зардаг болохоор бараг өрсөлдөгч гэж үгүй. Бас уйнгагүй тогтмол нэг байранд байдаг болохоор хөдөөний хүмүүс андахгүй байнга үрж үйлчлүүлнэ.  Би түүнээс хэн энэ сандлыг чинь хийдэг юм бэ гэж асуухад  тэрээр:- Би нэг залуугаар хийлгэдэг юмаа гэнэ. мэдээж үнэ хөлсөө тохирсон гэнэ. Бүгд нэг загварын сандал тул мужаанд нь амар байдаг биз дээ. Сандлын нэг онцлог нь улирал харгалзахгүй байнгын хэрэглээ.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 83 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Бага бизнес эрхлээд амжилт олж байгаа зарим таньдаг хүмүүсийн хэрхэн амжилт олсон талаар үзсэн харснаа тэмдэглэхээр шийдэв. Мөн тэдний хэрхэн алдсан оносон талаар өөрийн үзэл бодлоо тэмдэглэхээр энэхүү блогийг хөтлөж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. zutgel
. шведийн дурсамж
. бизнес эрхлэх зөвлөлгөө
. УБ хотын ЖДҮ-ийг дэмжих төв
. ЗГ, УИХ, Ерөнхийөгчийн сайт

Найзууд

Тоолуур

Миний блогийн 6763 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 3 » Нийт: 7
Өмнөх | Дараагийн