Бага бизнес
2014-02-20

Нисэхийн дэлгүүрийн эзэн

1990-ээд он гарч өмч хувьчлал эхлэв.  Миний найз Чүлтэмийн Пүрэвдорж  МУИС-ийг төгсөөд Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газарт ажиллаж байгаад .. онд улаанбаатар хотод шилжин ирж тэр үед нисэх хавьд  ажиллаж байсан ...-р дэлгүүрийг хувьчлан авч хувийн аж ахуйн эзэн болов. Бид түүнийг "Та пүүжээ " гэж дуудна. Та пүүжээ маань угаасаа бизнесийн чиглэлийн хүн учраас эхэндээ нилээд ашигтай боломжийн ажиллаж байгаа нь илт байв. Хүн ер нь сайн яваа нь юм юмаараа л харагдаж байв. Цаашдаа жижиглэнгийн худалдааны өрсөлдөөн улам ширүүсч түний дэлгүүрийн ойр орчимд дэлгүүр , мухлаг, ТҮЦ хэмээх ...
Шууд холбоос . Уншсан: 108 удаа


2014-01-25

Монсав ХК

Монгол орон зах зээлийн системд  1990 онд шилжиж социализмын замаар явж байснаа гэнэт өөрчлөн хүнлэг ардчилсан хэмээх гоё нэртэй  яг үнэндээ хамгийн хатуу нийгэм болох капиталист нийгэм рүү оров. Капиталист нийгмийн муу муухай талыг маруухан мэдэх мөртлөө сайхан зүйлс нь бидэнд илүү харагдсан тул бараг нийгэм бүгдээрээ шинэ шилжилт хийх талыг сонгов. Миний найз энэ үед нэгэн яамны дэд сайдын албыг хашиж байсан юм.  Бас манай яамны нөлөө бүхий газрын дарга  бид 3 амь нэгтэй андууд байлаа. Ирж байгаа цаг үеийн талаар би тэр хоёртой байнга санал солилцоно. Аминдаа ухуулга хийнэ гэх үү дээ.  Яагаа...
Шууд холбоос . Уншсан: 189 удаа


2014-01-24

Сандал

 Эхнэр бид 2 10 -аад  жил "Нарантуул" зах дээр ганзагын наймаа хийсэн юм. Ингэж байх зуураа олон л зүйлийг ажигладаг байлаа. Энэ захын гол хавьд зүүн хойт хаалганаас чигээрээ яваад байхад  жижиг модон сандал зардаг нэг эмэгтэй байдаг байлаа. Энэ сандал нь монгол гэрт амьдардаг хүмүүст хэрэглэхэд их тохиромжтой. Зах дээр түүнээс өөр ийм сандал хийж зардаг газар одоо ч байхгүй байх. Түүний наймаа их энгийн. Модон сандлыг олноор нь үйлдвэрлээд хямдхан зардаг болохоор бараг өрсөлдөгч гэж үгүй. Бас уйнгагүй тогтмол нэг байранд байдаг болохоор хөдөөний хүмүүс андахгүй байнга үрж үйлчлүүлнэ.  Би түүн...
Шууд холбоос . Уншсан: 83 удаа


2013-11-12

Монгол гэр

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
Шууд холбоос . Уншсан: 26 удаа


2013-10-15

Наймааны ухаан

Зах зээлийн ороо бусгаа үед бүгд л чадах чадахгүй панз наймаа ялангуяа ганзагын наймаа хийж эхлэв.  Бусдаас хоцрохгүй би ч гэсэн Эрээн-Улаанбаатар-ын хооронд нилээд хэдэн удаа ганзагын наймаа хийж байтал миний найзын компани бас л энэ замаар мөнгө босгохоор шийдэж хүмүүсээ Эрээн  руу явуулсан байв. Барааны хэмжээ нь  ганзагын наймаа хийхэд  хэт их байсан тул 2-3 хувааж вагоны купе худалдаж аван Москва хүртэл зөөх юм болов. Намайг нэг группэд нь яв гэж найзууд маань тушаах гуйхын завсарт үүрэг өгөв.  Үүрэг өгөх ч гэж дээ. Эхнэр бид хоёр тэдэнтэй  Эрээн яваад хамт буцаж ирж байсан юм.  Гэтэл бид...
Шууд холбоос . Уншсан: 276 удаа


2013-10-15

Бага бизнес - сандал ширээний хослол

Бага бизнес-сандал ширээний хослол

Миний бага хүүг  дунд сургуульд сурч байхад ангийн багшаар нь Эрдэнэчимэг гэдэг түүхийн багш эмэгтэй хөдөөнөөс ирж ажиллаж эхэлдэг юм байна.  Нэг удаа эцэг эхийн хуралд сууж энэ хүн нилээд шаардлага өндөр тавьдаг хүүхэд бүртэй жигд ажилладаг,  хүн алагчилдаггүй багш  болох нь мэдэгдэж эхлэв. Дараагийн хуралд тэрээр хүүд минь:- Ээжийгээ эцэг эхийн хуралд суулгаж байгаарай ! . Би аавд чинь зарим юмыг хэлж болохгүй  юм гэснээр ээж нь эцэг эхийн хуралд суудаг болов. Эрдэнэчимэг багш хүүхдүүдтэйгээ жигд ажилласны үр дүнд тэдний анги бүгд дээд сургуульд орсон юмдаг....
Шууд холбоос . Уншсан: 114 удаа


2013-10-09

Этүүгэн

Сүхрагчаагийн Нямзагд -ШУА-ийн жинэхэнэ гишүүн академич,гавъяат багш, шинэжлэх  ухааны доктор, профессор , Этүүгэн дээд сургуулийн захирал

1996 онд Нямзагд багшийг Зах зээлийн коллежийн захирлаар томилжээ. Анх томилолт аваад ирэхэд нь хэцүүхэн уур амьсгал хүлээж авчээ. Сургууль нь санхүүгийн хүндрэлд  орчихсон багш ажилчид нь ажил хаячихсан, сургуулийн хашаандаа майхан , асар бариад баахан үймсэн хамт олны  дунд орж явчихжээ. Яаралтай эрс шинэтгэлийн арга хэмжээ авах шаардлагатай болов. Юунаас эхлэх вэ ? гэдэг асуудал хашир улс төрч, эрдэмтэний  толгойг шаналгаж байсан нь мэдээж.  Ингээд сургуу...
Шууд холбоос . Уншсан: 164 удаа


2013-10-09

Оргил

"Даян" ХХК-ийн захирал залуу бизнесмен Оргил ( Эрдэнэт хот)
Энэ цаг үед хэн хөдлөж зөв ажиллаж чяадсан нь хөл дээрээ амархан босч аз жаргалтай амьдарч болдогийн тод жишээ нь миний дүү  Пүрэв-Ойдовын Жаргалсайханы том хүү Оргил юм. Оргил цэргээс халагдаж ирээд нагац эгч Отгоны  хашаанаас 2 банз сугалан түүгээрээ цонх гарган жижиг наймаа хийж эхэлжээ. . өөрөөр хэлбэл ТҮЦ гэхүү дээ. Тэгтэл хөөрхөн орлого олоод боломжийн ажиллаад ирсэн байна. Яг энэ үеэр  тэдний гудамжны үзүүрийн төв гудам руугаа харсан хашааны эзэн хашаагаа зарахаар нь үнэ тохиролцоод авчээ.  Энэ хашааг ёстой л яаж ийж байгаад авс...
Шууд холбоос . Уншсан: 56 удаа


Миний тухай

Бага бизнес эрхлээд амжилт олж байгаа зарим таньдаг хүмүүсийн хэрхэн амжилт олсон талаар үзсэн харснаа тэмдэглэхээр шийдэв. Мөн тэдний хэрхэн алдсан оносон талаар өөрийн үзэл бодлоо тэмдэглэхээр энэхүү блогийг хөтлөж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. zutgel
. шведийн дурсамж
. бизнес эрхлэх зөвлөлгөө
. УБ хотын ЖДҮ-ийг дэмжих төв
. ЗГ, УИХ, Ерөнхийөгчийн сайт

Найзууд

Тоолуур

Миний блогийн 6762 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн