|
2013-10-15
Бага бизнес - сандал ширээний хослол
Бага бизнес-сандал ширээний хослол
Миний бага хүүг дунд сургуульд сурч байхад ангийн багшаар нь Эрдэнэчимэг гэдэг түүхийн багш эмэгтэй хөдөөнөөс ирж ажиллаж эхэлдэг юм байна. Нэг удаа эцэг эхийн хуралд сууж энэ хүн нилээд шаардлага өндөр тавьдаг хүүхэд бүртэй жигд ажилладаг, хүн алагчилдаггүй багш болох нь мэдэгдэж эхлэв. Дараагийн хуралд тэрээр хүүд минь:- Ээжийгээ эцэг эхийн хуралд суулгаж байгаарай ! . Би аавд чинь зарим юмыг хэлж болохгүй юм гэснээр ээж нь эцэг эхийн хуралд суудаг болов. Эрдэнэчимэг багш хүүхдүүдтэйгээ жигд ажилласны үр дүнд тэдний анги бүгд дээд сургуульд орсон юмдаг. Үүнийг нуршаад байгаагийн учир нь өөрийн гэсэн зорилготой, хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй зөв хүн гэдэг ямар ч цаг үед дандаа л зөв юм хийж байдгийг эдний гэр бүлийн жижиг бизнесээр жишээ татахдаа түүний нандин чанарыг хүмүүст дуулгамаар санагдсан учраас тэр гэхүү дээ. Эрдэнэчимэг багш нэг мэдсэн Нарантуул зах дээр наймаа хийгээд сууж байна. Би өөрөө ч Нарантуул дээр нилээд хэдэн жил ганзагын наймаа хийсэн л дээ. Энэ үед миний хүү ШУТИС-д сурч байсан юм. Тэгсэн тэдний охин Германд сургуульд суралцаж мэдээж мөнгө, төгрөгний асуудал гараа биз. Ямар ч гэр бүлд байдаг л асуудал юм чинь. Түүний нөхөр нь мужааны багш мэргэжилтэй тул тэр хоёр хувийн жижиг бизнес эрхлэхээр шийдсэн нь тэр байжээ. Нөхөр нь урьд өдөр өдөр нь дараа өдөр зарах бүтээгдэхүүнийг хийнэ. Эрдэнэчимэг багш зарна. Тэр нь ямар бизнес байсан гэж санана. 4 хос сандалтай гал тогооны зориуулалтай сандал, ширээний хослол. Ганцхан үүнийг л тэр хоёр сонгож авчээ Түний эргэн тойронд малайз, хятад, өөр бусад олон орны ижил төрлийн бүтээгдэхүүн байдаг ч тэдний бүтээгдэхүүн маш эрэлттэй, маш гүйлгээтэй. Нөхөр үйлдвэрлэнэ. Эхнэр нь зарна. Ингэсээр байгаад тэр хоёр ямар ч байсан охиныхоо төлбөрийг өр зээл тавилгүй барагдуулсан гэж дуулсан юм байна. Энэ жишээ нь зөв бизнес гэдэг хэзээ ч жижигдэггүй. Бизнесийн нэр төрлөө зөв сонгосон, өөрсдөө үйлдвэрлэж чаддаг, борлуулалтын асуудлаа шийдэж чадсан зэрэг нь үнэхээр л бизнесийн сонгодог тодорхойлолтонд яах аргагүй ягштал тохирч байна. Энэ бизнест мэдээж янзбүрийн зовлон бэрхшээл байсан л байх. Түүний ингэж өөрсдийн давуу тал болгож чадсан нь чухал байгаа юм.
|
| .
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 114 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|