Бага бизнес

2014-01-25

Монсав ХК

Монгол орон зах зээлийн системд  1990 онд шилжиж социализмын замаар явж байснаа гэнэт өөрчлөн хүнлэг ардчилсан хэмээх гоё нэртэй  яг үнэндээ хамгийн хатуу нийгэм болох капиталист нийгэм рүү оров. Капиталист нийгмийн муу муухай талыг маруухан мэдэх мөртлөө сайхан зүйлс нь бидэнд илүү харагдсан тул бараг нийгэм бүгдээрээ шинэ шилжилт хийх талыг сонгов. Миний найз энэ үед нэгэн яамны дэд сайдын албыг хашиж байсан юм.  Бас манай яамны нөлөө бүхий газрын дарга  бид 3 амь нэгтэй андууд байлаа. Ирж байгаа цаг үеийн талаар би тэр хоёртой байнга санал солилцоно. Аминдаа ухуулга хийнэ гэх үү дээ.  Яагаад гэвэл Би аж ахуйн талын хөрөнгө, санхүүгийн талаар мэдлэг, дадлага байхгүй бас нэр нөлөөгүй нэгэн.  Гэхдээ манай нийгэм нэг л болохгүй байна гэдгийг мэдэрч байсан хүмүүсийн нэг. Тэр хоёрын нэг нь томоохон ямны орлогч сайд, нөгөө нь өндөр боловсролтой манай томоохон улс төрчдийн удирдлага дор ажиллаж байсан нөлөө бүхий эрхэм байснаас гадна манай байгууллагыг хариуцсан газрын дарга тул бид байнга уулзалдаж сүүлдээ нилээд дотно болоод байсан үе. Ингээд би саналаараа байгууллагын даргын албаа өгч нэг томхон аж ахуйн мэргэжилтэн болов.  Гэтэл дараа жил нь миний дэд сайд найз маань санхүүгийн хувьд уналтанд орсон байгууллагын буурин дээр улсаас  700,0 мянган төгрөгийн зээл авч сав баглаа боодлын нэгдэл хэмээх шинэ үүрэг зориулалт бүхий байгууллага байгуулав. Хэсэг хугацааны дараа нөгөө газрын дарга найз маань гадаад улсад элчингийн зөвлөхөөр суув.  Би нөгөө байгууллагаасаа гарч найзыгаа бараадаадан ёстой 10 жил далбагнаж өгөв. Би өөрөө жижигхэн аж ахуйн дарга байсан боловч биеэ дааж үйл ажиллагаа явуулж байгаагүй тул дадлага туршлага бага. Мөнгө босгох, үржүүлэх арга ухаан байгаагүй тул олон бизнес эрхлэж үзсэн боловч нэгээхэн удаа амжилт гаргаж байгаагүй болно. Ингээд найзынхаа бизнес эрхлээд оносон алдсан талаар энд өгүүлэх болно. Тэрээр бизнес эрхлэнгүүтээ компаниа хувьцаат компани болгож улсад бүртгүүлж авав.  Яг үнэндээ хувьцаат компани, хязгаалагдмал эрхтэй клмпани 2-ынхоо ялгааг сайн мэдээгүй байсан гэхэд хилсдэхгүй л болов уу. Би л лав сайн ойлгоогүй байсан. Анх социализм задраад бүх юм нилээд задгай. Миний найз нилээд нэр хүндтэй, хамт олон ч , ер нь тун давгүй эр тул түүний нөлөө асар их байв. Гадна дотны элдэв төсөл, хөрөнгийн эх үүсвэр олдохдоо  хялбар байв. Нэг мэдэхэд л энэ компани 10 гаруй жижиг үйлдвэр цехтэй, 500-600 гаруй ажилтантай ер нь давгүй компани болон өргөжин тэлэв.

Барилгын зураг төсөл,  үйлдэрлэлийн чиглэлийн "Асар" ХХК , лааны үйлдвэрлэлийн "Баян дөл" ХХК, Фото зургийн "Дүрс" ХХК, 10 гол нэрийн барааны 33 дугаар дэлгүүрийн суурин дээр байгуулагдсан  "33" ХХК зэрэг нидээд хэдэн салбар охин компанитай модон эдлэлийн цех, гар хивсний үйлдвэр, гялгар уутны үйлдвэр, германы болон БНХАУ-ын тоног төхөөрөмжөөр  тоноглогдсон картон, картон хайрцагны үйлдвэрүүд, хаягдал цаас боловсруулах цех, зэрэг олон үйлдвэр цехүүдийг ажиллуулж гадаад , дотоод худалдаа эрхлэдэг худалдааны хэлтэстэй  хүртэл байв.


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 189 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Бага бизнес эрхлээд амжилт олж байгаа зарим таньдаг хүмүүсийн хэрхэн амжилт олсон талаар үзсэн харснаа тэмдэглэхээр шийдэв. Мөн тэдний хэрхэн алдсан оносон талаар өөрийн үзэл бодлоо тэмдэглэхээр энэхүү блогийг хөтлөж байна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. zutgel
. шведийн дурсамж
. бизнес эрхлэх зөвлөлгөө
. УБ хотын ЖДҮ-ийг дэмжих төв
. ЗГ, УИХ, Ерөнхийөгчийн сайт

Найзууд

Тоолуур

Миний блогийн 6763 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 2 » Нийт: 7
Өмнөх | Дараагийн